Шинжээч


Шинжээч нь цахим халдлагад өртсөн, өртсөн байж болзошгүй мэдээллийн системүүд дээрээс халдлагын ул мөр, шалтгаан, халдлагад ашигласан арга техник зэргийг олж илрүүлэх үйлчилгээ юм. Үйлчилгээний хүрээнд системийн болон вэбийн лог шинжлэх, системийн хатуу дискний хуулбарыг авч шинжлэх, сүлжээний пакет шинжлэх зэрэг үйл ажиллагааг хамруулна.


Халдлагын дараах шинжилгээ
Шинжээч үйлчилгээ нь цахим халдлагын ул мөрөөр шинжилгээ хийж халдлагын шалтгаан, хамрах хүрээг тодорхойлж, системийг хэвийн ажиллагаанд оруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм.

Хөнөөлт програмын шинжилгээ
Хэрвээ систем болон сүлжээнд хэвийн бус байдал, хөнөөлт програмын халдлагад өртсөн байж болзошгүй сэжигтэй үйлдэл ажиглагдсан тохиолдолд систем дээр шинжилгээ хийнэ.

Системийн шинжилгээ
Ажиллаж байгаа системийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр системийн санах ойн болон дискний хуулбарыг авч шинжилнэ.


Шинжээч үйлчилгээ авахыг хүсвэл бидэнтэй доорх сувгаар холбогдоно уу